Багануур дүүргийн ЭМТ, ӨЭМТ-үүд хавдрыг түргэн хугацаанд оношлох аппараттай боллоо
Үйл явдал
/
2022-05-21
Дүүргийн төв эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд нийт 5 ширхэг хамгийн сүүлийн үеийн анализатор аппаратаар хангагдлаа.

7 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Тус аппарат нь БНСУ-д нанотехнологид суурилан бүтээгдсэн дараах вирус, өвчлөлийг түргэн хугацаанд оношлогч төхөөрөмж юм.

PSA /Түрүү булчирхайн хавдрын маркер/

CEA /Ходоод, бүдүүн гэдэсний хавдрын маркер/

AFP /Элэгний хавдрын маркер/

CA125 /Өндгөвчний хавдрын маркер/

CA19-9 /Нойр булчирхайн хавдрын маркер/

Зүрхний маркер

Бамбайн булчирхайн дааврууд

Ковид-19 вирус илрүүлэгч

А болон В хүрээний томуугийн вирус илрүүлэгч

Сүрьеэ

Мэдрэлийн өвчлөл /Алцгеймэрийн мэдрэлийн доройтол/

Ингэснээр Багануурчууд хавдрын болон амьсгалын замын вирусыг түргэн хугацаанд 94-100%-ын магадлалтай оношлох боломжтой ба оношлогооны тест, чипийг 6 сарын эхэнд нийлүүлэхээр боллоо.

2 хүн нарын зураг байж магад

Ташрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ЭМГ-ын удирдлагууд дүүрэгт ажиллах үеэр Засаг даргаас тавьсан саналын нэг нь ийнхүү шийдвэрлэгдлээ.

Мөн тун удахгүй ходоодны дурангийн аппаратыг шийдвэрлэж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах бэлтгэлийг хангаж байна.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.227.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.