Багануур ХК-ийн Алт, мөнгөн медалийн болзол хангасан боулингийн тамирчдадаа баяр хүргэе
Үйл явдал
/
2022-05-24
Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” биеийн тамир спортын VIII их наадмын боулингийн төрөл 05-р сарын 20-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 23 байгууллагын эрэгтэй эмэгтэй 230 тамирчин цэц сорин өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг Алтан медалийн болзол хангалаа.

 

May be an image of 5 people, people standing and indoor

Багануур ХК-ийн дэргэдэх боулингийн “Уурхайчин клуб”-ын тамирчин залуус 2013 оноос хойш Багануур дүүрэгтээ уг спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж олон арван боулинг сонирхогчдыг анхны мэдэгдэхүүнтэй болгож, зааж сургасан юм. Манай Уурхайчин клубын тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 10 гаруй медаль хүртсэн амжилттай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.22.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.