"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон Монголын цахилгаан холбоо ХК хамтран “Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2022-05-24

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдэд “Телекамерын хяналтын систем”-ийг МЦХ ХК-ийн улсын хэмжээний дэд бүтэц, технологийн шийдлийг түшиглэн бий болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сүлжээний өдөр тутмын тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажиллахад энэхүү “Санамж бичиг”-ийн зорилго орших юм.

“Телекамерын хяналтын систем” нь барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна улсын хэмжээнд нэгдсэн өгөгдлийн бааз бий болгож, БХТ болон захиалагч байгуллагууд бусад шаардлагатай эрх бүхий этгээдэд цахимаар хяналт тавих боломжийг бүрдүүлж өгөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.199.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.