Сурагчид хил хамгаалах байгууллагын алба, үйл ажиллагаатай танилцав
Үйл явдал
/
2022-05-24
Хилийн цэргийн 0245 дугаар анги Увс аймаг дахь "Эрдмийн эхлэл" ЕБС-ийн 7 дугаар ангийн сурагчдад эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа. Сурагчдын хувьд Монгол Улсын хилчин баатрууд, тэдний байгуулсан эрэлхэг гавьяаны талаар мэдээллийг авч, хил хамгаалалтад ашиглагдаж буй техник хэрэгсэл, шинэ дайчдын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үлээвэр хөгжмийн үзүүлбэрийг үзэж сонирхон нэг өдрийг үр бүтээл дүүрэн өнгөрөөсөн юм.

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

12 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс, алхаж буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

7 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.