ТОП-100 аж ахуйн нэгжийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын 51 хувийг уул уурхай, олборлох, хүнд үйлдвэрийн салбар бүрдүүлжээ
Үйл явдал
/
2022-05-24
Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийн нэгдүгээрт Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ эрэмбэлэгдэж, 2015 оноос хойш жагсаалтыг тэргүүлж байна. ТОП 100 ААН-д багтсан компаниудын 30 орчим хувь буюу 28 нь уул уурхай, олборлох, хүнд үйлдвэрийн салбарынх байгаа нь улсын төсөв, татварын орлогод салбарын эзлэх хувь өндөр байгааг харуулж байна.

КОВИД-19 цар тахал үргэлжилсэн 2021 онд аж ахуйн нэгжүүд 11.3 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрүүлсний 5.3 их наяд буюу 47 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлжээ. 

Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын 22 компани хамгийн их буюу 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн нь ТОП-100 аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн нийт орлогын тал буюу 51 хувийг эзэлж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.160.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.