Ж.Чулуунбатад "Лондон-2012" олимпын наадамд V байрт шалгарсан батламж гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-24

 Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг жинд 7 дугаар байр эзэлсэн бөгөөд тус жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд 1 байраар ахисан байна. Олон улсын олимпын хорооноос ОУОХ-ноос Ж.Чулуунбатыг “Лондон-2012” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээнд шагналт 5 дугаар байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг МҮОХ-ны Гишүүдийн хурлын үеэр гардуулав. Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав. Батламж болон шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.21.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.