Д.Тогтохсүрэн: ШАЛГАЛТ ӨГӨӨГҮЙ иргэнийг төрийн албанд шууд ажиллуулах заалтуудыг дэмжихгүй!!!
Үйл явдал
/
2022-05-25

МАН-ын бүлгийн ээлжит хурал хуралдаж дууслаа. Хурлаар гурван асуудал хэлэлцсэн.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан ХУВЬЧЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ тухай УИХ-ын тогтоолын төсөл гэсэн гурван зүйлийг хэлэлцсэн. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗАСГИЙН ГАЗРААС өргөн барьсан
УИХ-дээр хэлэлцэх эсэхийг шийдэх гээд явж байна. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан. Хуулийн 34-р зүйл, хуулийн 3.13-дахь зүйл хоёр дээр цаашдаа УИХ-дээр авч үзэж өөрчилсөн байдлаар дэмжинэ гэдэг шийдвэр гаргасан. Хоёрдугаарт ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗАСГИЙН ГАЗРААС өргөн барьсан. Дөрвөн томоохон өөрчлөлттэй ийм хууль байгаа 
Үүн дотроос гишүүдийн зүгээс хоёр заалт зүйлд онцгой анхаарал хандуулж байна. Нэг нь төрийн албанд шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээгээр авч болно гэдэг заалт байгаа. Үүнийг шүүмжлэлтэй байна. Хоёрдугаарт НҮБ болон Олон Улсын  байгууллагад ажиллаж байсан иргэнийг шууд төрийн албанд гэрээгээр авч ажиллуулах заалт байсан. Энэ хоёрыг ерөнхийд нь гишүүд дэмжихгүй гэдэг чиглэл баримталж байна. Гуравдугаарт Засгийн газраас өргөн барьсан 2015 оны ХУВЬЧЛАЛЫН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ тухайд холбогдох асуудал байгаа. Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой асуудал
Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ тогтоол дээр ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.