“ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” сарын аяны хаалтын өдөрлөг болж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-05-24
Халамжаас-Хөдөлмөрт “Миний сонгосон мэргэжил-миний амжилтын үндэс” сарын аяны хаалтын өдөрлөг өнөөдөр /2022.05.23/ болж өндөрлөлөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  болон  Засаг даргын Тамгын газар хамтран тус өдөрлөгийг зохион байгууллаа.

   Дээрх байгууллагын хамтарсан өдөрлөгийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд эхэлж, Өлгий сумын  хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд зэрэг 100 гаад хүмүүс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

 

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан уг үйл ажиллагааг нээж үг хэлж, аймгийн зүгээс ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулан, өнөөдрийн өдөрлөгт өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож буй бүх хүмүүст баярлан талархсанаа илэрхийллээ.

    Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Халамжаас-хөдөлмөрт гэдэг нь халамж хэрэгтэй хүндээ хүрсэн шиг хүрнэ, харин хөдөлмөрийн насны эрүүл саруул,  өөрөө өөрийгөө халамжлаад явах боломжтой хүмүүсийг хөдөлмөрлөж орлоготой болохыг уриалсан аян юм. Баян-Өлгий аймаг бодлогоо тодорхойлоод тэрний хүрээнд идэвх санаачлагатай ажиллаж байна.  Засаг дарга Бауыржан  байгууллага болгон дээр ордог, бараг айл, сум, баг, болгон дээр очиж ажилладаг арга барилыг чухалчлан ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Газар дээр нь очиж нөхцөл байдлыг ойлгох,  нөхцөл байдлын шийдлийг хаяна гэдэг маш чухал зүйл. Мөн Баян-Өлгий аймагт хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр  байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй  явагдаж байгаа нь сайшаалтай. Манай аймаг боловсролын зарим үнэлгээгээр хойгуурхан байдаг. Үүнийг даван туулах зорилгыг Бауыржан дарга баг хамт олноороо зорилго  тавин ажиллаж байна.  Энэ хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтарч ажиллаж байна. Ахмад настны зөвлөх үйлчилгээ гэж байдаг. Туршлагатай багш нараар  хүүхдүүдийг ЭЕШ-д  бэлтгэж  байна. Энэхүү санаачлагыг  бусад аймгуудад туршлага болгох ёстой юм байна гэж харж байна. Энэ мэтчилэн  байгууллагуудын хамтын ажиллагаатай сайжирч байгаа нь харагдаж байна. Энэ жил бид аймагт чиглэсэн хөдлөмөрлөлтийн санхүүжилтийг 2,5 дахин нэмэгдүүлсэн чигээ  ирэх жил мөн адил нэмэгдүүлэн гэдийг  хариуцлагатай мэдэгдье” гэлээ.

    Халамжаас-Хөдөлмөрт “Миний сонгосон мэргэжил-миний амжилтын үндэс” сарын аяны хаалтын өдөрлөг үеэр зохион байгуулагчид иргэдэд  Төрийн үйлчилгээг ойртуулах зорилго тавин иргэдийнхээ дуу хоолойг сонсож, иргэдэд Халамжаас-Хөдөлмөрт бодлогын талаар мэдээлэл өгч, ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны талаар танилцуулан мэдээлэл өгч ажиллаа.

  Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Алтанцөгц, Толбо, Сагсай, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумдад “Халамжаас-хөдөлмөрт” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.