Хилийн 0306 дугар анги алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-26
Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, хилийн цэргийн 0306 дугаар анги 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын ард иргэдэд "Алба сурталчлах өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хилийн цэргийн 0306 дугаар анги, ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн танилцуулга хийж, усан хил хамгаалалт, гэрээт хилчний албыг ард иргэдэд сурталчлан, хил хамгаалах байгууллагад ашиглагдаж буй орчин үеийн зэвсэг, дуран харааны хэрэгсэл, офицер, ахлагч, гэрээт хилчин, хугацаат цэргийн алба хаагчдын хувцас, хэрэглэл, хүнс, хуурай хэрэглэлийн хангалтыг дэлгэн харуулж, урлагийн тоглолтоор нутгийн иргэдэд үйлчиллээ.

9 хүн, зогсож буй хүмүүс ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад

9 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

7 хүн, зогсож буй хүмүүс ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад

8 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.