Салбарын албан хаагчдад “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдэвт сургалтыг үе шаттай зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-05-26
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/105 дугаар тушаалаар баталсан “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг танин мэдүүлэх, ёс зүйн талаарх суурь болон гүнзгийрүүлсэн мэдлэг олгох сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн харьяа агентлаг, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөх, Академич С.Нарангэрэл ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг боловсруулж, батлуулсан бөгөөд “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдвийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагуудад дээрх сургалтыг явуулж байна.

Тэрээр өнөөдрийн байдлаар Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газрын албан хаагчдад лекц ороод байна. Батлагдсан хуваарийн дагуу үргэлжлүүлэн 06 дугаар сарын 10-ныг дуустал үлдсэн харьяа, агентлаг байгууллагуудад  орох юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг нэгдмэл байдлаар төгөлдөржүүлж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн онцлог чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах ёс зүйн нандин чанар тэр дундаа үндэсний онцлог, монголчуудын гайхамшигт өвөг дээдсийн уламжилж ирсэн ёс суртахууны өвд тусгалаа олж, хойч үе нь түүнээс суралцаж, түүгээр чиг чигээ болгож, эрч хүчээ олж авахыг эрмэлзэн тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох зорилгоор “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг батлан ийнхүү хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.