Иргэн Д.Монголхүүг Баянзүрх ДҮҮРГИЙН НУТГААС ГАРАХ ЭРХИЙГ НЭГ ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАСАН шийдвэр гаргажээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-26
 
Монгол Улсын Засгийн газраас "ЦАХИМ ҮНДЭСТЭН" хөтөлбөрийн нээлт хийж, Ковидын хуулийг зөрчиж олон хүн цуглуулсан. Үүнийг иргэн Д.Монголхүү нар эсэргүүцэж "НӨҮ ДАБЛСТАНДАРТ" гэх агуулгатай эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Энэ жагсаалыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан хэмээн үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахыг хориглосон" шийдвэр гаргажээ.
 
Шүүх хуралд иргэн Д.Монголхүү өөрийн биеэр оролцож, шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж өөрийн цахим хаягтаа дараах зүйлсийг оруулжээ. "Энэ хэргиин шүүх шийдвэрээ намайг гэм буруутайд тооцож, 1 жил БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ. Үндэслэл нь бүртгэлгүй жагсаал цуглаан ЗБ-н гэнээ. ??? Өөрөөр хэлбэл цагдааг хууль ёсны шаардлага тавьсан болгож харагдуулахын тулд хүчиндчихлээ. Хэрэгт авагдсан нотлох баримт, бичлэгүүд бүгд цаглааг хууль бус шаардлага тавьсаныг нотлоод байхад шүү дээ!!. Цагдаа нэг ч удаа хууль тайлбарлах оролдлого хийгээгүйг бичлэг нотлоод бхад. МУ гэмт хэрэгтэн үйлдвэрлэгч орон юм. Голланд улс өнөөдөр шоронгүй улс болтлоо хөгжиж бхад манайх шорон нэмж барих тухай л ярьдаг төртэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.