Л.Халтар: БНХАУ-д ямар баривчилгаа болсныг мэдэхгүй. Надад идэж уусан зүйл байхгүй!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-26

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас  талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өөрийн салбартай холбоотой зарим мэдээллийг өглөө. Тэрбээр "Урд хөршид цар тахал намжаагүй байгаа учраас нүүрс тээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулахыг анхаарууллаа. Дахин нүүрс тээврийг зогсоохгүй гэх баталгаа байхгүй" гэдгийг онцлов. Өнөөдрөөс эхлэн бүтэн найман сар гацаад байсан Шивээхүрэнгийн боомтын нэвтрэлт хэвийн болсон. Мөн Замын-Үүд болон Гашуунсухайтын боомтын ачаа тээвэр нэвтрэлт нэмэгдсэн" гэв.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Надад идсэн уусан зүйл байхгүй учраас шалгуулахад бэлэн.  Өнгөрсөн оны нэгдүгээр сард хаагдсан хилээ нээсэн. Тухайн үед Хятадын талаас хилийн дундын бүсэд чингэлэг буулгаж, ачдаг болъё гэдэг саналыг Гадаад харилцааны яаманд тавьсныг Улсын онцгой комисс хуралдаж, хил нээгдсэн. Тэрний цаана Хятадын талд авлигын хэрэг үүссэн талаар мэдэхгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.245.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.