Баянгол дүүргийн Архивын тасаг, Нийслэлийн 85-р цэцэрлэгтэй хамтран үзүүлэх сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-26
Баянгол дүүргийн архивын 2022 оны нөхөн бүрдүүлэлтийн төлөвлөгөө батлагдан гарсан. Дээрх төлөвлөгөөнд Нийслэлийн 11, 87, 88, 114, 120 дугаар цэцэрлэгүүд нөхөн бүрдүүлэлт хийхээр тусгагдсаны дагуу эрхлэгч, албан хаагчдад “Дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын арга зүй” гэсэн сэдвээр 2022 оны 05 дугаар сарын 25-нд Баянгол дүүргийн Архивын тасаг, С.Уламбаяр эрхлэгчтэй Нийслэлийн 85-р цэцэрлэгтэй хамтарч сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт нөхөн бүрдүүлэлтийн ажлын зохион байгуулалт, байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, байгууллагын архивын баримтад нягтлан шалгалт хийх гэсэн сэдвийн хүрээнд шинээр батлагдан гарсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг үндэслэн онол болон практик хослуулан арга зүйгээр хангасан бол хоёрдугаар хэсэгт Дүүргийн архивт 2018 онд нөхөн бүрдүүлэлт хийсэн 85-р цэцэрлэгийн цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтаар, мөн тус байгууллагын 2022 оны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хөтлөгдөж байгаа баримт бичгээр тус тус  үзэсгэлэн гаргаж  танилцууллаа. Сургалтад нийт зургаан байгууллагын 35 албан хаагч хамрагдав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.