Г.Занданшатар даргын зөв. Төрийн айлчлал нэрийдлээр ДИПЛОМАТ ГУЙЛГАЧИЛАЛ хийж, бадар барьдгаа л больчих!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-26
 
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойших чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Болдын Жавхланд хандан “Сөрөг хүчин ч бай, эрх баригч хүчин ч бай гол анхаарах асуудал бол ГАДААД ӨРИЙН АСУУДАЛ. Үүнд онцгой анхаарахгүй бол 2030 он гэхэд бид МОНГОЛООС ХӨӨГДӨХ ХЭМЖЭЭНД хүрч болзошгүй! Өрийн бодлогоо анхаарахгүй бол ЦАСАН БӨМБӨГНИЙ ОНОЛООР ЯВЖ байгаа нь тохирохгүй байна гэдгийг ОЛОН УДАА АНХААРУУЛЛАА ШҮҮ6 Бид З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрыг "бондыг бондоор төлнө" гэхэд шүүмжилж байсан. МАНай улс 2011 онд $9.6 тэрбумын гадаад өртэй байсан бол одоо $30 тэрбумын өртэй боллоо" гэв. Өр үүссэн гол шалтгаан бол ХӨГЖЛИЙН БАНК, ЖДҮ сан зэрэг өндөр санхүүжилттэй төсвийг улстөрчид хувьдаа завшин хулгай хийж авчхаад ард иргэддээ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАЛАМЖ ХАВТГАЙРУУЛАН ОЛГОСОН явдал юм. Үндсэн сүүлийн 30 жилийн хугацаанд хэчнээн олон ҮЙЛДВЭР ЗАВОД, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦ барьчих хэмжээний мөнгийг зөвхөн халамжид урсгасан. Тэгээд төр мөнгөгүй болонгуутаа ГАДНААС ӨР ТАВЬЖ, зээл авсан явдал.
 
Сангийн яамнаас МӨНГӨНИЙ БОДЛОГОО зөв зохицуулж чадахгүй байгааг УИХ-ын гишүүд эрс шүүмжлэв. Засгийн газар бүр дараагийн Засгийн газартаа ӨР ХҮЛЭЭЛГЭН өгдөг бодлогыг өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол Монгол улс алсдаа ШириЛанк шиг болж Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрнэ гэдгийг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд ч хөндөв. Г.Занданшатар даргын хэлсэн үг ЯДУУ АРД түмнээ үнэхээр гүн шоконд оруулж чадав. Эх орноо барьцаанд тавьж, төрийн түшээд гаднаас МӨНГӨ ЗЭЭЛЖ, бадар гуйж олон улсад айлчлал хийдэг тогтолцоогоо эхлээд халах ёстой ч юм шиг. Монголчуудын нийт гадаад өрийн 50 гаруй хувийг зөвхөн УРД ХӨРШИЙН ЗАСГААС ЗЭЭЛСЭН өр байдаг гэдгийг санах учиртай. 300 жил Манжийн дарлалд байсан манай улс одоо л анхаарч зогсоохгүй бол ирээдүйд ХЯТАД УЛСЫН ХАЛААСАНД орж газар нутаг, тусгаар тогтнолоо алдахад хүрэх вий!! Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд олон улсад айлчлахдаа ХЯТАД, ОРОС, ЯПОН, АМЕРИК, АНГЛИ, ЭНЭТХЭГЭЭС зээл нэрээр ДИПЛОМАТ ГУЙЛГАЧИЛАЛАА л больчих хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.223.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.