Өмнөговь аймагт “НОМЫН БАЯР” арга хэмжээ боллоо
Үйл явдал
/
2022-05-21
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, МУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Номын баяр-2022“ арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Өмнөговь Даланзадгад сумын сургууль цэцэрлэг болон Цогтцэций сумын ЕБС-н сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд:
o Номын үзэсгэлэн
o Анги хамт олны урилгат уншлага
o “Хамт олны уран уншлага” уралдаан
o “Шилдэг дүрийн тоглолт” уралдаан
o “Номын тэмдэглэл” уралдаан
Урлагийн үзүүлбэр
Мөн Номын сангуудад ном гардуулах, хандивлах
o Танин мэдэхүйн “АХА”
o Шинэ, хуучин номын худалдаа, солилцоо
o “Миний хайртай үлгэрийн баатар” үлгэр, зохиолын баатрын дүрд хувирсан шилдэг оролцогч хувь хүн , байгууллага шалгаруулах.
o “Өмнөговь нутгийн бахархал” аяны шилдгээр шалгарсан сургууль, сургуулийн номын санчийн тайлан үзэсгэлэн
o Сургуулийн номын сангуудын танилцуулга үзэсгэлэн
o Шилдэг уншигчдын номын тэмдэглэлийн үзэсгэлэн
o Сургуулийн номын сандаа ном хандивлая аян
o Төв номын сангийн сан хөмрөгт шинээр ирсэн ном хэвлэлийг танилцуулах үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион явууллаа.
Мөн шилдэг тэргүүний уншигчид, шилдэг номын санч, шилдэг уншигч хувь хүн, байгууллага хамт олон, номын санд хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, албан байгууллагыг тус тус шагнаж урамшууллаа
 
  
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.