“Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн баруун бүсийн наадам
Үйл явдал
/
2022-05-25
“Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн баруун бүсийн наадамд Баяндалай суманд зохион байгуулагдлаа. Тус наадамд Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Сэврэй сумын 85 соёлын биет болон биет бус өв өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд оролцлоо. 

 

Баруун бүсийн сумдаас Ноён шилдэг сумаар шалгарав. Соёлын биет бус өвийн 7 айн савын төрлөөр дараах өвлөн уламжлагчид тодорч, шагналаа гардан авлаа. 

1. Эх хэл, аман уламжлал илэрхийлэл: Баяндалай сум С.Давхарбаяр Ерөөлөөр

2. Ардын язгуур урлаг: Гурвантэс сум С.Хасбаатар уртын дуугаар

3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлага: Сэврэй сум Ж.Шатарбат, С.Адьяа Даалууны гуншин

4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл: Ноён сум Д.Тулгазана

5. Уламжлалт арга ухаан: Булган сум Ц.Тогоохүү Угийн бичиг хөтлөх

6. Мал маллах арга ухаан: Баяндалай сум Х.Цэрэнпагам, П.Ундрага

7. Уламжлалт гар урлал: Булган сум М.Буянхорол Арьс ширэн урлалаар тус тус шалгарав.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.