Баян-Өлгий аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2022-05-27
Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хүүхдийг болзошгүй эрсдэл, үер усны осол,  зам тээврийн осол, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг 4 төрлийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2022.05.26/ хуралдлаа. Учир нь Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн  байдлаар гол, нуурын усны ослоор нийт 48 хүн амь насаа алдсаны 58 хувь нь хүүхэд байна. 2022 оны эхний 5 сарын байдлаар, үүнээс зөвхөн 5 дугаар сард ойрхон 4 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.

 

   Гол, нуурын усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, амиа хорлосон зэрэг шалтгаантай байжээ. Иймээс ГХЗХГ-аас хүүхдүүдийг болзошгүй бүх төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг төлөвлөн, төлөвлөгөөгөө тус хуралдааны үеэр танилцуулахын зэрэгцээ холбогдох байгууллагуудын саналыг тусган хэлэлцэж,  батлууллаа.

   Энэхүү хуралдаанд Засаг даргын орлогч С.Хонаев, Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, ЗДТГ,  БШУГ, ГХЗХГ, ЭМГ, ЦГ, ОБГ, ХХҮГ, Норвегийн тусламжийн байгууллага  зэрэг хэлтэс, агентлагуудын удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо.

   Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан “Хүний амь наснаас илүү үнэт зүйл байхгүй гэдгийг онцолж, бид ирээдүйн эзэд болох хүүхдүүдийн өмнө учирч буй аливаа эрсдэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээгчид” гээд дараах үүрэг чиглэлийг өглөө.

   Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, үл хайхрах байдалд өртүүлэхээс урьдчилан сэргийлж, хүүхдийг болзошгүй эрсдэл /ахуйн осол, гол, нуурын осол, зам тээврийн осол/-ээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага, хүүхдэдээ тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж,үйлчилгээний газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газартай Засаг даргын Тамгын газар хамтран 45 хоногийн аян зохион байгуулахыг үүрэг болгов.

   Аяны хүрээнд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон, аюулгүй өнгөрүүлэхэд янз бүрийн арга хэмжээг байгууллагууд хариуцан удирдан зохион байгуулах

   Мөн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт нэн яаралтай голын эрэг болон хүүхдүүд эрсдэлд орох магадлалтай газруудад камер суурилуулах буюу камержуулах ажлыг зохион байгуулахыг даалгав.

  ЭЕШ-д орж чадахааргүй болсон хүүхдүүдтэй ажиллаж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулах зэргийг үүрэг болгож шийдвэрлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.144.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.