Швед улсын Садкора Форестри, Би Си Си компанийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэрт зочилж байна
Үйл явдал
/
2022-05-27
Энэ сарын 24-29-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж буй Шведийн хаант улсын Садкора Форестри, Би Си Си компанийн удирдлагууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочлохоор хүрэлцэн ирлээ. Тус улсын Би Си Си компанийн төлөөлөгч Andreas Berner, Evaldas Blazevicius, Садкора Форестри компанийн төлөөлөгч  Nils O Waergaarden нарын бүрэлдэхүүнтэй айлчлалын баг эхлээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн хөгжлийн музейг үзэж сонирхон, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 


     Шведийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэд бүрэн автомат мод үржүүлгийн газар байгуулах, уур амьсгал, хөрс, газарзүйн үндсэн байдалтай танилцахад чиглэж байна. Төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн барьж байгуулж буй ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Сэлэнгэ амралтын баазад баригдаж буй “Ногоон хөгжлийн төв” болон шинээр бий болох мод үржүүлгийн газрын байршил, онцлогтой  биечлэн танилцан, бүрэн автомат мод үржүүлгийн газрын техник эдийн засгийн үндэслэлийг урьдчилсан байдлаар хэлэлцэж санал бодлоо солилцох юм. Зочид төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын орлогч дарга Б.Бүрэн,  “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул нарын албаны хүмүүс угтан авч, үйл ажиллагаагаа танилцууллаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.248.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.