Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хуулийн зөвлөх Э.Хангайг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-05-27
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хуулийн зөвлөх Э.Хангай, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Бат-Өлзий, Хүүхдийн элч, “Хараацай төлөвшил” холбооны тэргүүн Х.Доман, хуульч, өмгөөлөгч С.Нургайып нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

 

Сүүлийн хэдэн жилд Монгол Улсын иргэний харьяаллаас ямар нэгэн шалтгааны улмаас гарсан, эх орондоо эргэн ирж амьдарч байгаа хэдий ч иргэншлээ сэргээж чадахгүй байгаа иргэд, эцэг эх нь иргэншлээ сэргээж чадахгүй байгаагийн улмаас Монгол Улсад төрж өссөн ч иргэншилгүй, бичиг баримтгүй хүүхдүүдийн эрхийн асуудлын хүрээнд Хүүхдийн элч, Хараацай төлөвшил холбооны тэргүүн Х.Доман, хуульч, өмгөөлөгч С.Нургайып нартай хамтран НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хуулийн зөвлөх Э.Хангай манай аймагт амьдарч буй харьяалалгүй 157 хүнтэй биечлэн уулзаж, асуудлыг судлан, иргэншилийг сэргээхэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 хоног ажиллаа.

Энэхүү уулзалтаар талууд дээрх асуудлын хүрээнд санал, мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэлээ. Уулзалтын үеэр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хуулийн зөвлөх Э.Хангай аймгийн Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэн, ажиллах хугацаандаа хийсэн судалгааны тайлангаа НҮБ-ын холбогдох хүмүүст танилцуулсны дараа тус байгууллагаас ямар байдлаар дээрх хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон талаар эргээд хариу хэлэхээ мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд Засаг дарга: “НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.