Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан хилчин дайчны ар гэрт 15 сая төгрөг хандивлав
Үйл явдал
/
2022-05-31
Хилчдийн дундаас энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд сэтгэлийн хандив өргөж, гурван хүүхэд тус бүрд 5 сая төгрөгийг гардууллаа.

2 хүн, зогсож буй хүмүүс ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад

Дэд хурандаа Б.Сайнболор нь Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан туршлагатай, гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицеруудын нэг байсан юм. 2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин юм. Өдгөө түүний хүү С.Мөнх-Эрдэнэ аавынхаа үргэлжлэл болон хилийн цэргийн 0303 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор ажиллаж байна.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.