“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
Үйл явдал
/
2022-06-01
Гүйцэтгэх захирал П.Ганхүү Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв”, “Шилжүүлэн ачих цогцолбор” болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбай дээр тус тус ажиллалаа.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн  Шилжүүлэн ачих цогцолбор нь  Замын-Үүдийн 0 цэгээс хоногт дунджаар 70-80 ш чингэлгийг хүлээн авч олгож байна. Гүйцэтгэх захирал П.Ганхүү Бүс нутгийн логистик төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар мэргэжилтнүүдтэй санал солилцож чиглэл өглөө.

Мөн Цогтцэций өртөөнд баригдаж буй зүтгүүрийн депо, засварын төв, ачилтын талбайн барилгын ажлын явцтай танилцаж Зэвсэгт хүчний жанжин штабын БИЦУГ-ын дарга нартай уулзаж санал бодлоо солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.