“Ажлын байран дахь гэрэлтүүлгийн хэмжилт, зөвшөөрөх хэмжээнд тавих ерөнхий шаардлага MNS 6767:2019” стандартын дагуу ажлын байрны гэрэлтүүлэг нь жигд тархсан, ажилтны нүдрүү шууд тусахгүй, гялбалт, сүүдэр үүсэхгүй, ашиглахад хялбар байх ёстой. Гэрэлтүүлгийн зөвшөөрөх хэмжээ нь ажлын төрөл болон тухайн ажлын байр барилгын гадна эсвэл дотор байрлаж байгаагаас хамааран өөр өөр байдаг байна.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний сүүлийн 3 жилийн статистик тоо баримтаас үзэхэд гэрэлтүүлгийн хэмжээ аж ахуйн нэгж байгууллагуудын нийт ажлын байрны 7,5%-д нь хангалтгүй байгаа аж. Ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар аж ахуйн нэгж байгууллагууд төдийлөн анхаарахгүй байна. Тиймээс гэрэлтүүлгээс шалтгаалсан үйлдвэрлэлийн осол, нүдний эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
-
10 цаг 10 мин
-
Уржигдар 21 цаг 07 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 09 цаг 38 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2024-09-20
-
2024-09-20
-
Уржигдар 09 цаг 54 мин