Хувиасаа ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ гаргаж тойргийнхондоо 99 гэр, дархлаажуулалтын багц тараасан гишүүн Ш.Адьшаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-05

Олон ястны өлгий Ховд аймгаас УИХ-д сууж хууль батлалцах, төр түшилцэх эрхийг олон жилий нөр их хичээл зүтгэл, тууштай байдлынхаа тусаар олж авсан хүн бол Ширнэнбаньдын Адьшаа гишүүн юм.

Саяхан 60 насны баяраа тэмдэглэж чуулган даргаар төрийн ордонд зарлуулсан энэ эрхэм сонгогдсон тойрогтоо боломжоороо ажиллаж байгаа түшээдийн нэг. Тодруулбал 2021 оны зун 500 гаруй сая төгрөгөөр Ховд аймгийн 99 залуу гэр бүлд 99 өргөө цагаан гэр олгосон. Хүнийг орох оронтой болгож, амьдрах боломжийг нь бүрдүүлнэ гэдэг өнөө цагт тийм олон тохиолдох зүйл биш. Түүнчлэн Ковидын үед аймгийн төвийн 150 мянган өрхөд дархлаажуулалтын багц олгож мөн л 500 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ бол Ш.Адьшаа гишүүний өөрийн хөрөнгөөр хийсэн ажил яах аргагүй мөн.

Хамт сонгогдсон С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын хамтаар улсын төсвийн 26 орчим тэрбум хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлыг тусгуулж чадсан байна. Түүнчлэн Монгол улсын стратегийн том төсөл болох “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” төслийг гацаанаас гаргаж, эхлүүлэх ажилд онцгой анхаарч, нөлөөллийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд нөхөн олговор олгох тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ бол улс орны эдийн засаг, эрчим хүчний салбарт олот, амжилт дагуулах томоохон төсөл. Улстөрч хүн хувийн эрх ашгаа бус улсын эрх ашгаа нэгдүгээрти эрэмбэлэх ёстой гэдгийг Ш.Адьшаа гишүүн зүй ёсоор мэдэрч дэмжиж байгаа нь илт юм.

Тэрбээр тойргийнхоо малчид, хөдөлмөрчидтэй уулзахдаа Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” орон нутгийн иргэдийг дэмжих дэмжлэг биш, булан тохой эргэсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй, хэдэн дэлгүүрт тараагдах мөнгө болж  дууссан тухай шүүмжлэл ихэд  сонссон гэнэлээ. “Хятадаас чанаргүй бараа зөөж, хотоос орон нутагт дамлан худалддаг чэнжийн худалдааг өөхшүүлснээр орон нутагт ямар ч ажлын байр хадгалагдсангүй, эгэл ардын амьдралд нэмэр тус болсонгүй” гэдгийг Ховдын ард түмэн гишүүнээрээ дамжуулж төрд, эрх баригчдад илэрхийлсэн байна лээ.  Энэ мэт нүдээ олоогүй дэмжлэгүүд нь татвар төлөгчдийн мөнгийг үрэх, улс орны эдийн засгийг улам бүр доройтуулах үндэс болж байгааг ч  шүүмжиллээ. Төрийн байгууллагын халаа сэлгээ, чанаргүй томилгоонууд, шударга бус гэнэтийн шийдвэрүүдэд иргэд олон нийт дургүйцэн бухимдаж байна гэдгийг эрхэм түшээ ч чуулганы хуралдаанд чанга дуугаар хэлсэн.

Ш.Адьшаа гишүүн шиг иргэд, тойргийн сонгогдчынхоо амьдрао ахуйд тулж ажилладаг гишүүд олон байвал улс орны хөгжил хурдан сайжирна даа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.