Чөлөөтийн шилдгүүд 2 алт, 2 хүрэл медаль хүртлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-06

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Манай улсаас өчигдөр дөрвөн бөх барилдсанаас дөрвүүлээ медаль хүртэв. Тодруулбал эмэгтэй -50 кг жинд Ц.Намуунцэцэг алт, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Харин Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа алт, эрэгтэй 125 кг жинд М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртсэн байна.

Өнөөдөр эрэгтэй 65 кг жинд Т.Тулга, 74 кг жинд Б.Бямбадорж нар барилдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.