ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН дэд сайд Ж.Бат-Эрдэнийн ДАРХАНЫ ЗАМЫН 30 хоногийн ТОМИЛОЛТ үр дүнд хүрсэн үү!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг даалгавараар  олноо популист хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Батзандан Дарханы зам дээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР байр хоол, бензины зардлаа гаргуулан 30 хоног “агаар салхинд гарч, тансаглаж байгаад ирсэн" гэхэд хилсдэхгүй. Уг нь Засгийн газраас энэ мэт ҮР ДҮНГҮЙ албан томилолтыг хориглосон байдаг.  Түүний албан томилолт хоёр хоногийн өмнө буюу 2022 оны 06 сарын 02-нд дууссан. Засгийн газрын дэд сайд маань 30 ямар ажил амжуулж, Дарханы замын барилгын ажлыг хэдэн хувь ахиулсаныг хэн ч тааж мэдэхгүй. Засгийн газраас төсвөө хэмнэ гэсэн агуулга бүхий хуулийг УИХ-аар батлуулсан. Ингэхдээ дотоод, гадаад албан томилолтын зардлыг багасгасан.

Харин мань сайд албан томилолтоор ДАРХАНЫ ЗАМД 30 хонохдоо гурван хүний 30 хоногийн хоолны мөнгөнд өдрийн 16000-р тооцож 30 хоногт 1.440 мянган төгрөг, хоногийн 53 мянган төгрөгийн байранд амарч, нэг сарын хугацаанд 4,611 мянган төгрөгөөр тооцсон бол ирж очих нийт 2500 км зам туулна гээд 100 км замд 23 литр шатахуун зарцуулна гэж тооцсон нийт 1,408 мянган төгрөгийн төсөв зэргийг батлуулжээ.

Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцын талаар танилцуулж бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах чиглэлийг өгсөн. Татвар төлөгчдийн мөнгөөр идэх хоол, хонох байр, унах унааныхаа зардлыг даалгасан дэд сайдын АЛБАН ТОМИЛОЛТ ямархан үр дүнд хүрсэн нь ТОДОРХОЙГҮЙ байна!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.231.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.