Ж.Ганбаатар: Концессоор баригдсан ч эргээд ашгаа өгсөн НЭГ Ч ТОМ ТӨСӨЛ манайд байхгүй!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-07

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Энэ хуулийг анхааран судалж байна. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр тавьсан асуултууддаа бичгээр хариулт авч танилцсан. Зарчмын шинжтэй дараах 3 асуудлаар нэгдсэн чуулганд байр сууриа илэрхийлье.

2010 оноос хойш УИХ-ын тогтоолоор түншлэлийн асуудал гээд ярьсан, яг баригдсан хийгдсэн төсөл арга хэмжээ манайд байхгүй. Сургууль, цэцэрлэгээ Засгийн газар өөрөөсөө холдуулж хувийн хэвшил рүү чихэх нь буруу!! ТОП 100 ч байна уу, үнэхээр ажил хэрэгч чадалтай компаниуд төрд итгээд амжилттай түншлэл хэрэгжүүлэх идэвхи, итгэлийг нь өгөх хэмжээний шинэчлэл энэ хуулиас хүлээж байна. Тийм баталгаа, дэмжлэг харагдахгүй байна.

Барих шилжүүлэх хэлбэрийн концесс өнгөрсөн хугацаанд ямар буруу жишиг тогтоож, төсөвт дарамт учруулж ирснийг бид мэднэ. Төсвийн хөрөнгө оруулалтын шинжтэй хэрнээ концесс гэдэг утгаар маш өндөр зардлаар, амжилтгүй төслүүд явсан. Гэтэл үүнийг хална гэсэн хэрнээ “төсвөөс санхүүжүүлэх” хэлбэрийг хуулиар зөвшөөрсөн байгаад эргэлзэж байна. Үүнд анхаараараай.  Одоогийн нөхцөл байдалд дэд бүтцийн салбартаа голлон анхаарч, эдийн засгаа дэмжих л чухал байна. Гэтэл төрийн үйлчилгээг концессоор хэрэгжүүлнэ гээд хуулийн зорилгыг гажуудуулж, ач холбогдлыг бууруулчих вий гэсэн чухал саналуудыг хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.