ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд барилгын талбайн ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-06-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөний дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, ХНХЯамны дэд сайд С.Зулпхар болон тус хорооны гишүүдийн төлөөлөл барилгын салбарын зарим аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

 

Энэ үеэр барилгын салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хэрхэн онцгойлон анхаарах, тэдний ажиллах орчин нөхцөлийг стандартын дагуу бүрдүүлэх, цаашлаад барилгын эргэн тойронд амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэргээр зөвлөгөө мэдээллийг хүргэж, санал солилцов. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ цаг үед ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд мөн адил барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.