ХООСОН ЧИНГЭЛГҮҮДИЙГ БУЦААХ асуудалд арга хэмжээ авахыг шаардлаа
Үйл явдал
/
2022-06-09

Монголын тээвэр зуучлагчдын холбооноос /2022.06.08/ мэдээлэл хийлээ.

Тэд “Улаанбаатар дахь гаалийн хяналтын 11 талбайд Тяньжинаас өдөрт 150-200 хүртэлх чингэлэг оруулж ирж байна. Үүнээс болж терминал дээр чингэлэг овоорч, ачаагүй чингэлгүүдийг буцаахгүй гэдэг асуудал үүслээ. Терминал дээр ирсэн хоосон чингэлгийг буцаах талаар УБТЗ ХНН-д санал хүргүүлсэн
Өдөрт 84 мянган ам.доллар, долоо хоногт 600 мянган ам.долларыг чингэлэг тээврийн түрээст өгч байна. Хоосон буцаж байгаа чингэлгийг хэрхэн шилжүүлэх талаар Засгийн газраас яаралтай шийдвэр гаргаж зохицуулалт хийхийг шаардаж байна

Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол иргэд  ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ”  гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.174.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.