ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Орхон аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-06-02
Ажлын хүрээнд “Эрдэнэт медикал” эмнэлэгт Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэх батламжийг гардуулан өглөө.


ЭМЯ, ЭМХТ-с “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сургалт зохион байгуулж байна.

Сургалтад ЭМГ, БОЭТ, Эрдэнэт сувилал, Эрдэнэт медикал, Сум ӨЭМТ-үүд, Хувийн хэвшлийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Тус сургалтын зорилго нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадыг чадваржуулан, эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний технологи, чанар, гүйцэтгэлд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

ЭМЯ, ЭМХТ-ийн удирдлагууд статистик бүртгэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт хийлээ.


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн дарга Б.Нарантуяа, ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны дарга Б.Доржмягмар нар аймгийн эрүүл мэндийн статистик, бүртгэл мэдээллийн ажилтнуудтай уулзаж, ажлын ачаалал, программ хангамж, эрт илрүүлэг үзлэгийн тулгамдаж буй асуудлаар ярилцаж, хариулт өглөө.

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн удирдлагууд мэдээлэл хийж, уулзалт зохион байгууллаа.


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон ЭМХТ-ийн албадын дарга, мэргэжилтнүүд Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэдгээрийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ЭМХТ-ийн үйл ажиллагаа үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, дэмжин туслах ажлын хүрээнд уулзалт зохион байгууллаа.


Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.171.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.