Сувилахуйн эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-06-02
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн нэгжтэй хамтран Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр сувилахуйн мэргэшүүлэх сургалт удирдах сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Орхон  аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн 24 мэргэжилтнүүд хамрагдаж, эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдлээ.   
                                                                                                          


Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.128.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.