Цахим хурал зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-06-03
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны эхний 5 сарын байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, “Жирэмсэн үеийн амьсгалын замын эмгэг, зүрхний төрөлхийн гажгийн орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер М.Камара удирдан явууллаа.

Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид,  Хүрээ амаржих газар, ЭНЭҮТ II, Сүхбаатар дүүргийн ЭМТ, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, сумдын эмч нар, нийгмийн ажилтан бүхий 213 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.



Баянхонгор  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Мөнхжаргал, Ховд аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл нар тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугир “Жирэмсэн үеийн амьсгалын замын эмгэг, зүрхний төрөлхийн гажгийн орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Жирэмсний аль ч хугацаанд зүрх судасны эмгэгтэй эх түүний урагт гарах эрсдэл их байдаг учраас  жирэмсний эрт хугацаанд зүрхний үйл ажиллагааг үнэлэх, жирэмсний бүхий л хугацаанд зүрх судасны байдал, илрэх шинж тэмдгийг анхаарч, эхийг зүрх  судасны болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн байнгын хяналтад байлгахыг Ж.Сугир эмч анхаарууллаа.
ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугир, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер Ж.Амартайван нар мэдээлэл хийсэн эмч нараас асуулт асууж, санал, дүгнэлт хэллээ. ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер М.Камара тохиолдлын танилцуулга хийсэн эмч нараас зарим мэдээллийг тодруулан асууж, эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эхийг мэргэжлийн их эмч үзэж, эрсдэлийг эрт илрүүлэн, жирэмслэлтийг  тээлгэх асуудлыг холбогдох нарийн мэргэжлийн эмч нартай хамтран багаар шийдвэрлэх, яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт, хамтарсан үзлэг хийх эмч чанарын бүрэлдэхүүнд шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулах, гэрээс эмнэлэгт ба эмнэлгийн тасаг нэгжүүдийн хооронд хүнд өвчтнийг тээвэрлэх талаар харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.