Хууль зөрчиж 137 САЯАР машин авсан Г.БАЛЖИННЯМ захиралд хариуцлага тооцъё! Н.Тавинбэх сайдаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-10

Монгол улсын Засгийн газрын санаачилсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд дарга нарыг хот дотор том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хязгаарлачихсан. Гэтэл энэ хуулийг зөрчиж Эрчим хүчний яамны харьяа “ДЕСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ийн удирдлагууд татвар төлөгчдийн 137 сая төгрөгөөр “Монгол Хьюндэй автомаотив” ХХК-аас том оврын автомашин худалдан авчээ!

Энэ нь “Төсвийн хэмнэлтийн тухай хууль”ийн 6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчжээ!!

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөн этгээд гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно гэж заажээ. Эрчим хүчний сайд аа!!! Та Деспетчерийн үндэсний төвийн захирал Г.Балжинням захиралд ХАРИУЦЛАГА ТООЦНО уу!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.