ЦААСАН ДЭЭРХ арьс ширний цогцолборын дарга нар ТӨСВИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-10

Эмээлт зах орчимд жилд 60 гаруй мянган малын арьс шир өмхийрч хөглөрдөг. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах гол механизм нь АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ үйлдвэр гэдгийг шийдвэр гаргагчид тогтоогоод байгаа бөгөөд Дархан-Уул аймагт арьс ширний цогцолбор барихаар анхаарч байгаа. уг нь 2018 онд ажлыг нь эхлүүлээд 2021 онд үйл ажиллагаа нь эхэлнэ гэж тооцсон. Гэвч өнөөдрийг хүртэл фундаментаас өөр юу ч хийгдсэнгүй. Энэ цоцголборыг барих ажлыг Барилга хот байгуулалтын яам хариуцаж байгаа ч ажил нь урагшилдаггүй ээ!!

Уг төслийг хариуцсан удирдлагууд нь сүх далайтал үхэр амгалан гэгчээр үйлдвэрээ байгуулахын оронд харин ч эсрэгэрээ гадны зочдыг авч зугаалж, аялуулж, татвар төлөгчдийн мөнгөөр бэлэг дурсгал өгч, үр ашиггүй зүйлд зарцуулжээ!! Тодруулбал, Итал улсын гурван мэргэжилтэнг урьж, Улаанбаатар хотод өндөр үнэтэй буудалд байрлуулж улмаар Дарханд зугаалуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.