Д.БАУЫРЖАН: Зүүний хүчний холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-06-07
Монголын Зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Батбаяр тэргүүтэй холбооны гишүүдийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.06.06/ хүлээн авч уулзлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан тус холбооны гишүүд орон нутгуудаар ажиллаж байгаа. Манай аймагт Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирэхээр болсон гоёлын модны талаар болон “Ногоон Өлгий” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнтэй танилцахын зэрэгцээ хэрэгжиж буй ойн салбарын бодлого,  ойн менежмент, ойжуулалтын асуудлаар талууд санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20 сая мод тарихаар болсон.

Уулзалтад ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.