“Талын салхи” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ болно
Үйл явдал
/
2022-06-11

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран  “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна.

Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил  Сүхбаатарын талбайд өрнөхөөр болжээ
Зургадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00  цагийн хооронд хэсэгчилж  зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болсон байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.