Цагдаа нар сэтгүүлч, зураглаачийн биед халдсан уу?!?!
Үйл явдал
/
2022-06-11

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдсан уу?!?!

Сэтгүүлчийн мэдэгдэж буйгаар  “Цагдаа нар сэтгүүлчийн биед халдаж, мэдээ, мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд саад учруулан баривчилж зургаан цаг саатууллаа” гэдэг асуудлаар мэдэгдэл гаргасан байна
Тус мэдэгдэлд: “Бүх камер микрофон, утас, цүнх гээд бүгдийг нь хураалгаад эмнэлгийн тусламж авч чадалгүй цагдаагийн газрын шалан дээр өчнөөн цагийг өнгөрөөв. БОГД ХААН АМРАЛТЫН ГАЗАР согтуу, мөн хууль бусаар богд хаан амралтын газар сурвалжлага хийсэн үндэслэлээр баривчлагджээ. Ингээд согтуурлын зэрэг 0 хувьтай мөн хууль ёсны хэвлэл мэдээлэл гэдгээ ч баталлаа. Мөн үндэслэлгүй баривчлагдсан гэдгээ ч мэдлээ. Гэсэн ч сулалж явуулаагүй. Баривчлагдхаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургонруу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.
Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа,  гэж инээлдэцгээж байв. Цагдаа шууд дамжуулж байгаа камерийн өмнө болоод, камер унтарсаны дараах харгис үйлдэл хоёр ямар новшийн бусармаг болохыг харлаа мэдэрлээ.
Эцэст нь шүүхийн шийдвэр гараагүй ч нийтийн эзэмшлийн талбайд нэг ч хэвлэлийг битгий оруул. Нэг ч дүрс камерт үлдэх ёсгүй шүү гэх хотын дарга Сумьяабазарын шинэхэн тушаал цагдаа нарыг тийнхүү оодруулсан юм билээ” гэжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.