“МӨНГӨН ХОНХНЫ БАЯР”-аа тэмдэглэж байна
Үйл явдал
/
2022-06-11
Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай, Оюуны эрин цогцолбор сургуулиуд болон Сод сургуулийг төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ийг өнөөдөр төв талбай дээр зохион байгууллаа.

Хэдий гадаа сэрүүхэн байгаа ч охид, хөвгүүд маань Эх үрсийн талбайгаас баярын парадаар эхлүүлж, дүүргийнхээ төв замаар ёслол төгөлдөр алхан Их зохиолчийнхоо талбайд хүрэлцэн ирсэн юм.

Тэднийг дүүргийн удирдлагууд, хурлын төлөөлөгчид, сургуулийн захирал, багш нар 11-р ангийн төгсөгчдийн хамт угтан авч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Энэ жилийн ерөнхий боловсролыг 321 хүүхдүүд дүүргэж, сурлага, урлаг, спортын өндөр их амжилтыг буухиалсныг онцлон, манлайлагч охид, хөвгүүдэд шагнал гардуулсан юм.

Энэ жилийн “Мөнгөн хонхны баяр”-аар хүүхдүүд өөрсдийн форм хувцсаар гангарч, нүсэр биш төсөр байдлаар тэмдэглэхийг чухалчилсан нь онцлог байлаа.

Багануур хотынхоо гэрэлт ирээдүй болсон нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн сонгосон мэргэжлээрээ элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай оролцохыг ерөөе.

Та бүхний гэгээн хүсэл нь бүтэмжтэй байг.

10 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

10 хүн, зогсож буй хүмүүс, бөмбөлөг ба гадаа нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс, хөшөө дурсгал ба гадаа нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.107.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.