З.Боргилмаа: МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГАД хяналт тогтоохыг ХУУЛИАР ХОРИГЛОДОГ!!!
Үйл явдал
/
2022-06-12

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа:

Сэтгүүлчийн мэргэжлийн, хууль ёсны үйл ажиллагааг цагдаагийнхан хүчээр зогсоож, хүч хэрэглэсэн асуудал гарлаа. Яг жилийн өмнө мөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүч хэрэглэсэн тохиолдол гарахад Хууль зүйн сайдад гомдол гаргаж байсан
Өчигдрийн болсон үйл явдлын хувьд, сэтгүүлчийн шууд дамжуулалтаар цацсан мэдээллийг устгасан байна. Энэ нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн явдал. Цагдаагийн албан хаагч шууд дамжуулалтыг нь устгасан нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны мэдээллийн агуулгад халдаж, цензурдсэн үйл явдал. Өмнө нь сэтгүүлч Гэрэлмааг мөн сурвалжлага хийж байхад нь түлхэн, хүч хэрэглэж байсан 
Өмнө нь бидний тавьсан шаардлагын хариуд ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаагаас бичиг ирсэн. Түүгээрээ өөрсдийнхөө албан хаагчдын үйлдлийг хууль ёсны дагуу ажилласан байна гэсэн. Тухайн бичигт дурдсан заалт нь тухайн хүн гэмт хэрэг зөрчил үйлдсэн, эрэн сурвалжлагдаж байгаа, согтуугаар үймээн самуун тарихад ашигладаг заалтууд байсан. Гэтэл тухайн сэтгүүлчид хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс Хууль зүйн сайд Х.Нямбаатараас асуудлыг шийдэхийг шаардаж байсан
Мэдээллийн агуулгад хяналт тогтоохыг хуулиар хориглодог.
Хуулийн заалтыг мөрдөж ажиллахыг албан хаагчиддаа анхааруулмаар байна!!!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.151.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.