БГД-ийн Төр захиргааны байгууллагуудын дунд спорт өдөрлөг зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-06-14
Баянгол дүүргийн Төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулж буй "Спорт өдөрлөг-2022" тэмцээн өнөөдөр эхэлж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Дүүргийн төр захиргааны байгууллагуудын нийт 17 хамтарсан багийн 600 гаруй тамирчин "ЭРЧ ХҮЧ-ЭВ НЭГДЭЛ" уриан дор спортын ТАВАН төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо.

Спорт өдөрлөгийг нээж дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар “БГД-ийн төр захиргааны байгууллагууд, алба хаагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнд оролцож буй нийт баг тамирчид болон хөгжөөн дэмжихээр ирсэн Та бүхэндээ талархал илэрхийлье. Өнөөдөр Баянгол гэдэг үгээр овоглосон 5412 төрийн албан хаагчийн маань төлөөлөл спортын таван төрөлд өрсөлдөхөөр энд цугларсан байна. Өнөөдрийн тэмцээний онцлог нь

  • Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлаас болж хоёр жил завсарласны дараа болж байгаагаараа
  • Хоёрдугаарт, Шинээр баригдаж саяхан ашиглалтад орсон Спорт хороонд зохион байгуулагдаж, албан ёсны НЭЭЛТийн үйл ажиллагааг нь хийж байгаагаараа онцлог юм.

Төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа манай төрийн албан хаагчид энэ хоёр өдрийн турш эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж, спортын өдөрлөгтөө амжилттай оролцоорой. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдадаа АМЖИЛТ ХҮСЬЕ” гэсэн юм.

Мөн энэ үеэр 2022 оны Азийн аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн тэмцээнд амжилттай оролцож, бага насны ангилалд тэргүүн байр эзэлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн хишиг” сургуулийн "The One" хамтлаг болон 2022 оны Азийн аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн тэмцээнд таван төрлөөр амжилттай оролцож, “Азийн аваргын Алтан медальт цом”-ын эзэн болсон Нийслэлийн Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн “Шинэ үе” бүжгийн хамтлагийн хүүхдүүдэд болон дасгалжуулсан багш нарт дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

 

Баянгол спорт өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн төрлүүдээр аваргуудаа тодруулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.35.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.