“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаанд Баянхонгор сумын 6-р сургууль шалгарлаа
Үйл явдал
/
2022-06-14
Монгол Улсын Засгийн газрын “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны үйл ажиллагааны хүрээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулаа.

Уралдаан нь өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хөгжлийг хангах, олимпын боловсрол, соёл, үнэт зүйлийг эзэмшүүлэхэд чиглэгджээ. Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 600 мянга гаруй сурагчид оролцсон байна.

Болзолт уралдаанаас шалгарсан шилдэг 30 сургууль, 30 багш, 5 Боловсрол, шинжлэх ухааны газар, 5 Биеийн тамир, спортын газар, 5 Олимпын зөвлөл, 5 Олимпын танхимын шагналыг гардуулжээ.

Уралдааны дүнгээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн Сумади” 6 дугаар сургууль Монгол улсын шилдэг 30 сургуулийн нэгээр, багш Ж.Долгоржав Шилдэг багшаар шалгарсан байна.

Шилдэг багш Ж.Долгоржав болон Гэгээн Сумади сургууль цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.129.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.