Р.Одончимэг: Иргэдийн хамгаалж ирсэн байгальд  ЭРХ МЭДЭЛТНҮҮД хаус  хотхон барих гэж байна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-14

 Баянзүрх дүүргийн 20-р хорооны оршин суугч “Их овоо нурамт”  ТББ-ын тэргүүн Р.Одончимэгээс Бага-Шар хоолойн аманд ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХАУС БАРИХ гэж байгаа асуудалтай холбогдуулан тодруулга авлаа.

-Байгаль сүйтгэж хаус барих гэж байгаа мэдээллийн дагуу ирлээ. Та тодруулга өгнө үү?

 -Бид малчин, иргэдийн сайн дурын үндсэн дээр байгалиа нөхөн сэргээж, онгон дагшин байлгах үүднээс Бага-Шар хоолойн амны ширгэсэн булагын эхийг хашаалж хамгаалаад мод тарьсан. Үүний үр дүнд зүйл зүйлийн цэцэг ургаад, усны ундаргатай болоод ан амьтадын зорчих хөдөлгөөн тайван болж байгаа. Бага-Шар хоолойн ам жижигхэн ам.

- Бага-Шар хоолойн аманд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Энэ амыг бид ахмад настан, хүүхэд залуучууд бүгд нэг сэтгэлээр хайрлаж, яаж газар нутагтаа эзэн болдог вэ гэдгийг харуулах гэж зорисон. Энд өөрсдийн хүчээр хүүхдийн тоглоомын талбайг байгуулаад олон жил үйл ажиллагаа явуулж байсан.  Аливаа нэг газарт юм хийхэд газар нь байдаггүй. Тэгвэл энэ БЗД-ийн 20-р хорооны Бага-Шар хоолойн аманд тоглоомын талбай байгуулах газар байна гэдэг маш том амжилт. Малчин иргэд бид хамтарч чадсанаар энэ байгалиа элдэв дарга нарын газар нутаг авах, эдлэн барих нөхцөл бүрдэх нөхцлөөс хамгаалж ирж чадсан. Бид газар нутгаа хамгаалаад яваад байна гэж бодсон чинь энэ газарт 30-аас 40 айлын орон сууцны хаус  хотхон барих гэж байна. Тоглоомын талбайгаас хойш 50, 60 айл. Би хамт олон, нутгийн иргэдтэйгээ байгалиа хамгаалаад байна гэсэн чинь эрх мэдэлтнүүдийн хотхон барих газрыг хамгаалаад яваад байсан юм уу!!!

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗНЭ ҮҮ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.192.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.