“ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн, цусны доноруудыг алдаршууллаа
Үйл явдал
/
2022-06-14
ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон.

Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор  аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан Загалмайн Хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв хамтран Дэлхийн цусны донорын өдөр-ийн арга хэмжээг өнөөдөр /2022.06.13/ зохион байгууллаа.

 

Энэ жил Дэлхийн цусны донорын өдөр-ийг орон даяар Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, аймгийнхаа нийт цусны донор иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, 2021 оны тайлангаар аймгийн Цусны салбар төв улсдаа 3 дугаар байр эзэлсэн явдалд баяр хүргэж, энэхүү амжилтад хүрэхийн төлөө гар, сэтгэл, итгэл нийлэн зүтгэн ажиллаж буй тус төвийн нийт хамт олонд Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг хүргэж, улам их амжилт хүсье. Мөн Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг нийт ачтан донорууд, улаан загалмайчид, иргэддээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг бүхнийг ЗДТГ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе. Энэ дашрамд дурдахад хүнд хэцүү цар тахлын үед ковидын халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн түрүүнд, халуун цэгт нь Эмч, эмнэлэгийн ажилтнууд нийт бие бүрэлдэхүүнээрээ ажилласан. Энэ завшааныг ашиглан та бүгдэд талархал илэрхийлье.” хэмээн онцлов.

Уг арга хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Цусны салбар төвийн эрхлэгч их эмч А.Ардах, Улаан Загалмай Хорооны ажилтнууд, Эмнэлэгийн эмч, ажилтнууд, орон нутгийнхаа нийт цусны донор иргэд оролцлоо.

Энэ үеэр цусны донор алдаршуулах, донор гэр бүл, донор байгууллага шалгаруулах, хүндэт донорын шагнал гардуулах үйл ажиллагаа болов. Иргэд 35-аас дээш удаа цусаа бэлэглэхэд Хүндэт донор болзол хангадаг бөгөөд энэ жил шинээр хоёр донор төрж, нийт аймгийн хэмжээнд 35 хүндэт донортой болжээ. Байгууллага хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдсэн аймгийн Цагдаагийн газар болон гэр бүлээрээ цусаа өгдөг Алибек, Елик нарт гэр бүлийн донороор  өргөмжилөн, шагнал гардууллаа.  2021 онд нийт 670 хүн  цусаа хандивлажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.