Багануур дүүргийн баяр наадам 7-р сарын 9, 10-нд болно
Үйл явдал
/
2022-06-16
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнгөрсөн Даваа гарагт буюу 2022.06.13-ны өдөр хуралдлаа.

Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Багануур дүүргийн ЗДТГ, ИТХ, Засаг даргын харьяаны байгууллагуудын төрийн захиргааны ажиллагсдын цалингийн шатлалыг аймагтай жишин нэмэгдүүлсэн Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үйлчилгээний ажиллагсдын цалинг тооцох аргачлалын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

ИТХ-ын ажлын албанаас ээлжит бус 15-р хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, дүүргийн Засаг даргаас хэрэгжилтийг ханган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Багануурын Дулааны станц ТӨХК “тэг зогсолт”-ийн үеэр хийгдэх ёстой төлөвлөгөөт ажлуудаа хугацаанаас нь өмнө бүрэн дуусгаж, ирэх өвлийн бэлтгэлээ хангасан талаар Ерөнхий инженер А.Лхамсүрэн мэдээллийг хүргэсэн юм.

Ирэх өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан таамаг мэдээллээр түр зуурын бороотой, энэ сарын 18-20-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй ба борооны өмнө салхины хүч нэмэгдэн 18м/с хүрч, ширүүсэх төлөвтэй байгааг Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг мэдээлсэн юм.

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Дээвэр засвартай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг гүйцэтгэгч компаниар түргэн шуурхай засварлуулж, иргэдийн ая тухыг хангах,

Гудамжны гэрэлтүүлгийн асаалтанд хяналт тавьж, асахгүй байгаа хэсгийн гэрэлтүүлгийг хэвийн болгох, гэр хорооллын эхний ээлжийн Сургалтын задгай, Рашаант, Их гүн, Наран хэсгийн бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг яаралтай эхлүүлэх,

Сүүлийн үед хот дотор хариулгагүй адуу, үхэр ихэсч байгаа тул хороод суурьшлын бүсэд мал тэжээж байгаа айл өрхийн судалгааг дахин гаргаж, ирүүлэх, 11-р сарын 30 хүртэл мал байлгахгүй байх шийдвэрийн төслийг танилцуулах,

Зарим байгууллагын ажилтан, албан хаагчдаас удирдлагын харилцаатай холбоотой гомдол, санал ирж байгаа тул төрийн болон төсөвт байгууллагуудын ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгааг мэдээллийн нууцлалтайгаар ажилтан нэг бүрээс авах ажлын бэлтгэлийг хангах,

Дэлхийн донорын өдрийг энэ сарын 16-ны өдөр өргөн дэлгэр сайтар зохион байгуулан доноруудыг алдаршуулах,

Тэмүүлэл зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг сайтар ханган зуслангийн 1-р ээлжийг 6-р сарын 25-наас эхлүүлэх, Багануур дүүргийн түүх соёлын боловсрол олгох хүүхдийн өдрийн аялалын санал боловсруулж, танилцуулах,

Дүүргийн баяр наадмыг 7-р сарын 9, 10-ны Бямба, Ням гарагуудад зохион байгуулах бэлтгэлийг хангах, баяр наадмын хөтөлбөрийг яаралтай гарган иргэдэд мэдээлж ажиллах,

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

1 хүн, зогсож байгаа, дотор ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба сууж байгаа нарын зураг байж магад

1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.239.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.