УИХ-ЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР БОГД, БУУЦАГААН сумдын цагдаагийн тасагт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
Үйл явдал
/
2022-06-16
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч 4 дүгээр сард Баянхонгор аймагт ажилласан. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан юм.

Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Х. Нямбаатарт хүсэлт тавьж, аймгийн Богд, Бууцагаан сумдын Цагдаагийн тасгуудад туулах чадвар сайтай автомашин шийдвэрлүүлснээр өнөөдөр /2022.06.15/ хүлээлгэн өглөө. Мөн Богд, Жаргалант сумдын Сум дундын цагдаагийн тасгийн шинэ барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, эдүгээ суурийг нь тавьж эхлүүлээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар аймагтаа ажиллах бүртээ тодорхой асуудлыг шийдвэрлэж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсдог. Энэ удаа аймгийнхаа хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, амар тайван орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хөрөнгө оруулалтыг хийв.

May be an image of 5 people, people standing and outdoors

Тэрбээр хэлэхдээ, Баянхонгор аймаг гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гаралт сүүлийн жилүүдэд буурч байгаад талархаж байна. Цагдаагийн байгууллагын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцлагатай агаад амаргүй албыг нэр төртэй гүйцэтгэж байна хэмээн үнэлсэн юм.

May be an image of 2 people, people standing and outdoors

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.162.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.