Өмнө жилийн наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд АРСЛАН, үзүүрлэсэн Б.Ууганбаярт ГАРЬД цол олгохоор болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-16

Цар тахлын улмаас өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн. Улмаар Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдааныг Хүй долоо худагт зохион байгуулсан билээ. Улмаар Д.Пүрэвдорж нарын гишүүд тус барилдаанд түрүүлж, үзүүрлэн, цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох хуулийн төсөл санаачлан, өргөн барьсан юм. Тэгвэл дээрх наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цолыг нь нөхөж олгохоор болсон байна. МЗХ-ны 100 жилийн ойн наадамд хүчит 512 бөх барилдсанаас  Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, Төв аймгийн Чандмань сумын харьяат бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарьд, улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар улсын заан, аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан улсын харцага, аймгийн арслан Э.Мөнхбаатар, Э.Нямаа, Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал нар улсын начин цол нөхөж авахаар боллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.