Хасбанкны байрны нээлтийн үеэр 5 залуу гэр бүл шинэхэн байрныхаа түлхүүрийг гардан авав
Үйл явдал
/
2022-06-17
ХасБанкны Баянхонгор аймаг дахь салбар аймгийн төвийн А зэрэглэлийн бүсэд шинээр баригдсан EMB Center-ийн 1 дүгээр давхарт нүүн орж тохилог саруул, шинэ шийдэл бүхий орчиндоо харилцагч нараа хүлээн авч эхэллээ.

Тус байрны нээлтийн арга хэмжээнд өнөөдөр /2022.06.15/ Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, Монголбанкны салбарын захирал Г.Олонбаяр, Хасбанкны салбарын захирал Д.Эрдэнэтулга болон бусад банк санхүүгийн системийн удирдлага хамт олон, иргэд оролцов.

ХасБанкны шинэ байрны нээлтийн арга хэмжээний үеэр шинэ суурьшлын бүсийн “Шинэ Баянхонгор” хороололд орон сууц худалдан авч буй Г.Нямдаваа, Г.Ганцоож, Ж.Мягмарсүрэн, Х.Цэцэгбадам, Р.Мягмарсүрэн нарын 5 залуу гэр бүл шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Баянхонгор аймгийн дагуул хотыг бий болгохоор Шинэ суурьшлын бүсийн барилга угсралтын ажлыг 2017 оноос эхлүүлснээрээ шинээр ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг орон сууцжуулах, тэдний амьдралын чанарыг сайжруулах олон талын ач холбогдол гарч байна.

Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхээр аймаг орон нутгаас онцгой анхаарч улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шугам сүлжээ, сургууль цэцэрлэгийн цогцолбор, эмнэлгийг байгуулж 12 блок бүхий 1700 айлын орон сууцнаас 2022 онд 2 блок 100 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм.

Аймаг орон нутгийн удирдлагуудын санал санаачилга, УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Баянхонгорт Ипотекийн зээлийн нэмэлт эх үүсвэрийг Монголбанкны төвөөс шийдвэрлэсний зэрэгцээ Зээлийн батлан даалтын сангаас хөдөө орон нутгуудаас анхлан орон сууцны зээлийн батлан даалтыг Баянхонгорт олгохоор болсон юм. Ингэснээр орон сууц шинээр худалдан авч буй иргэдэд урьдчилгаа төлбөр 30 хувийг бүрдүүлэх асуудал тулгардаг байсан бол одоо урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд зээлийн батлан даалтын сангаас баталгааг олгохоор болж байгаа юм. Энэхүү нөхцөлд хамрагдсан 5 залуу гэр бүл өнөөдөр ийнхүү шинэ байрныхаа түлхүүрийг баяр дүүрэн гардан авлаа.

May be an image of 5 people and people standing

May be an image of 4 people and people standing

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 4 people, people sitting and people standing

May be an image of 4 people and people standing

Орон нутагтаа орон сууц худалдан авч тохитой, тухтай амьдрах хүсэлтэй иргэд тус зээл болон батлан даалтын сангийн олголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Баянхонгор аймгийн ХасБанк, Төрийн банкны салбар нэгжүүдэд хандаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.