Багануурын уурхайн хаягдлыг баялаг болгох төслийг хэрэгжүүлэх саналыг тавьж байна
Үйл явдал
/
2022-06-17
Бүгд найрамдах Казахстан улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Казахстан улсын ашигт малтмалын түүхий эдийг иж бүрэн боловсруулах үндэсний төвийн газрын дарга Нурмухамбет Абдибеков, Нөлөөллийн төв менежмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цэнд-Аюуш тэргүүтэй ФСА төслийн багийнхан дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

Өмнө нь тус төслийнхөн Багануур ХК-ийн удирдлагуудтай уулзан уурхайн олборлолтын газрын хөрсний өнгөн хэсгийн давхаргын нүүрс буюу ашиглагддаггүй бохир нүүрсийг судлан боловсруулах технологид хамгийн тохиромжтой гэж үзсэн байна.

2 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

Тус түүхий эд нь төмөр, хөнгөн цагаан, цайрын идэвхтэй нэгдлийг гарган авч, металлургийн үйлдвэрлэлд ган, төмөрлөг боловсруулахад чухал ач холбогдолтой төдийгүй байгалиас гарган авах сүүлийн үеийн технологид суурилснаараа онцлог.

Энэ төслийг хэрэгжүүлснээр уурхайн ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдах импортын бүтээгдэхүүнийг орлох гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг багийн зүгээс танилцууллаа.

4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр Багануур хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тогтвортой 2000 ажлын байр бий болох гэх мэт эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологид суурилсан талаар нэмэлт мэдээллийг өгсөн юм.

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Та бүхний төслийн талаар ерөнхий мэдээллийг авлаа. Энэ том төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэх нь чухал. Хэрэв энэ шийдвэр гарвал бид та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.26.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.