Монгол улсын хэмжээнд сар бүрийн 15-ны өдрийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг
Үйл явдал
/
2022-06-18
Багануур дүүрэг 06 дугаар сарын гэр бүлийн өдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр дүүргийн Эцэг эхийн зөвлөлийн 70 гаруй иргэдэд “Үрийг хүмүүнжүүлэх ухаан” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.

Чимэглэл зураг байж магадгүй

Тус сургалтаар “Хүүхдийн эрх ба зөрчлийн тухай 6.20” сэдвээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч П.Цэрэнбадам,

“Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Ахлах дэслэгч С.Баасанжав,

“Хүүхдийг хүмүүнжүүлэх Монгол ухаан” сэдвээр Лектор Ц.Наранханд нар мэдээлэл хүргэж, дүүрэгт хэрэгжиж буй “Шүдний дагина” төслийн танилцуулга мэдээллийг ирсэн зочдод танилцууллаа.

1 хүн, сууж байгаа ба зогсож байгаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.