Баянхонгор: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлттэй болно
Үйл явдал
/
2022-06-18
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхыг бэхжүүлэх төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Монголын усны форум Ус хэлц ТББ-иас Баянхонгор аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болж талуудын эхний шатны уулзалтыг өнөөдөр /2022.06.17/манай аймагт хийлээ.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, БОАЖГ-ын дарга Э.Ганзориг болон Монголын усны форум Ус хэлц ТББ-ын П.Батимаагаар ахлуулсан ажлын хэсэг оролцов.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн эрсдэлийн удирдлага, хяналт шинжилгээний хөтөлбөр төлөвлөгөөг аймгийн хэмжээнд боловсруулж , усны нөөцийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, эко аялал жуулчлал зэрэг гурван дэд хэсэгт нэн тэргүүнд анхаарах,дасан зохицох зохих арга хэмжээг тодорхойлж улмаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулан зөвлөн тусалж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр боловсруулсан нэн шаардлагатай төслийг сонгон шалгаруулж хэрэгжүүлэх юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай аймагт хэрэгжих уг төслийг орон нутгаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа Засаг даргын орлогч Б.Батсуурь илэрхийлээд төслийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоо нэн чухал юм гэлээ.

3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.125.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.