Олон улсад төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлж байна
Үйл явдал
/
2022-06-21
Лхагва гарагт АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар буюу огцом өсгөсөнтэй зэрэгцэн олон улс оронд төв банкууд бодлогоо чангаруулж эхэллээ. Тухайлбал өчигдөр буюу Пүрэв гарагт Английн төв банк хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж 1.25% хүргээд байна. Мөн Швейцарь, Тайландын төв банкууд үүний дараа хүүгээ өсгөх шийдвэр гаргалаа.

Дэлхийн дийлэнх оронд инфляц 2021 оны 2 дугаар хагасаас эрчимжиж эхэлсэн. 2022 он гарснаар ОХУ, Украины дайн эхэлснээр түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж, үнэ өсөж, өндөр инфляц илүү урт хугацаанд үргэлжилж байна.

Одоогоор АНУ, Их Британи, Евро бүс зэрэг хөгжингүй эдийн засгуудад инфляцын түвшин төв банкных нь зорилтоос 3-4 дахин өндөр хэмжээнд буй. Үнийн өсөлтийг хязгаарлах зорилтоос 2021 оны сүүлээс эхлэн төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй чангаруулж эхэлсэн, цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.

АНУ-ын төв банк суурь хүүгээ өсгөхөд дагаад ам.долларын харьцангуй өгөөж нэмэгддэг байна. Энэ нь бусад орнуудын валютын ханш сулрах, хөгжиж буй орнуудаас валютын урсгал гадагшлах зэрэг нөлөө үзүүлдэг. Тиймээс Холбооны нөөцийн банкыг дагаж бусад улс орнууд мөнгөний бодлогоо чангаруулах хандлагатай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.106.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.